З.Мэндсайхан: Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан "Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аар батлуулсан.

Төсөл хугацаандаа ашиглалтад орно. Хэрвээ хуулийн гарцыг бид нээгээгүй бол төслийн хугацаа 5-6 жил сунаж, төсөвт өртөг нь нэмэгдэх хүндрэл бий болох байлаа.

Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна" гэв.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Н.Учралын зүгээс 2028 оноос монголчууд дотооддоо онгоцны түлш 100%, шатахуун, түлшний 55-60% хангана гэдгийг мэдэгдээд буй юм.

21 тонн ачаатай ачааны автомашин шатаж байсныг унтраажээ
21 тонн ачаатай ачааны автомашин шатаж байсныг унтраажээ
 
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!