Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

ЭХЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ. Тодруулбал, түүнийг нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт 4 хүнд холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

ЗГ: Өнөөдөр 7 вагон буюу 420 тн АИ-92 автобензин агуулахад буулгажээ
ЗГ: Өнөөдөр 7 вагон буюу 420 тн АИ-92 автобензин агуулахад буулгажээ
 
МИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
МИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!