Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу тэмцэгч иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн. Эл асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй. Тэгвэл энэхүү асуудлын талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ирэх 7 хоногт Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-д ажлын айлчлал хийж газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, шатахуун тогтмол авах асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байхад гэв гэнэт ийм хорлон сүйтгэх ажил хийнэ гэдэг бол санамсаргүй тохиолдол биш гэж харж байна. Энэ бол улс үндэстнийхээ эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт үйлдэл болж байна даа. Хууль, хяналтын байгууллага ажиллана" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!