Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Шатахууны нийлүүлэлтийн доголдолтой холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас шатахууныг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар 50 мянган төгрөгийн хязгаартай олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэр өнөөдөр хэрэгжээд дуусах юм.

Өөрөөр хэлбэл, маргаашаас АИ-92 шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно гэсэн үг. АҮЭБЯ-ны өгсөн мэдээллээр, ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, таван мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцжээ.

Улмаар ирэх долоо хоногоос шатахууны нийлүүлэлт хэвийн болохыг салбарын яамнаас онцолж буй.

“Тракторыг миний хүү биш, би барьж явсан” гэж мэдүүлжээ
“Тракторыг миний хүү биш, би барьж явсан” гэж мэдүүлжээ
 
ШҮҮХ: Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар боллоо
ШҮҮХ: Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.