Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өчигдөр орой Анандбазар над руу залгаж, “Чамайг ийм байвал зүгээр өнгөрөөхгүй шүү“ гэж дарамталж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ардчилсан залуучуудын холбоо маргааш /2026.08.15/ хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Тодруулбал, тус холбооны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Тэгвэл өөр рүү чиглэсэн дайралтууд ирж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Өчигдөр орой Анандбазар над руу залгаж, "Чамайг ийм байвал зүгээр өнгөрөөхгүй шүү" гэж дарамталж байна. Энэ хүнд дарамтлуулаад сууж байх юм уу. Ичээч. Бүх хүнтэй нэр холбож, гүтгэж доромжилдог ч тэр болгон дээр тайлбар хэлдэггүй байсан. Арай дэндэж байна. Бодлого ярьж чадахгүй болохоор "я" гэх мэтээр хэлдэг" гэлээ.

С.Цэнгүүн: Туулын хурдны зам, хагас коксон түлшийг ярьсны төлөө намайг улсын төсвөөр 40 удаа гадагш аялсан гэж заваарсан
С.Цэнгүүн: Туулын хурдны зам, хагас коксон түлшийг ярьсны төлөө намайг улсын төсвөөр 40 удаа гадагш аялсан гэж заваарсан
 
Д.Амарбаясгалан: Засгийн газрын “бялдууч сайд”-ын балгаар төсвийн зардлыг нягталсныхаа төлөө гишүүд гүтгүүлж, доромжлуулах ёсгүй
Д.Амарбаясгалан: Засгийн газрын “бялдууч сайд”-ын балгаар төсвийн зардлыг нягталсныхаа төлөө гишүүд гүтгүүлж, доромжлуулах ёсгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.