“Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
300
legacy:774777688_2272079513529075_967185975027907084_n.jpg

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Наймдугаар сарын 14-нөөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байна.

Иймд АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг өглөө.

Энэ хүрээнд бүх ШТС-уудыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг санууллаа. Хэрвээ энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол тухайн нефть импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу санууллаа.

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хаанаас хэнээс эхлэх бол, харж байя

  • E
    E.bileg

    Choir,zamiin uud tanil taldaa hyazgaargui uguh yum.Ergeed kommunizmaa bailguulah geed bgaa yum uu daa MAN

  • З
    Зочин

    Орон нутагт орлого орвол өгнө гэ орон нутагт орлого оруул өгнөгөө оочер их байна

  • З
    Зочин

    Цагаанцэцэг

  • З
    Зочин

    Сайн бна хариуцлага тооцож тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй

  • З
    Зоч

    ҮНЭН л байгаасай...кк...харцгаая даа...

  • И
    Иргэн

    Даанч чадахгүй юм чинь тэр байхаа.Тэд чинь чамайг байтугай аргалах мөнгөтэй улс..Төр бол мөнгөний дор бөхөлзөгч болсоншдээ..

  • З
    Зочин

    Чадахгүй байж дэмий юм чалчих шаардлагагүй. Харваас ам бардам гуя шалдан нөхөр л дөө. Чаддаг юм бол цуцал.

  • З
    Зочин

    Бензиний үнэ нэмэгдэж байгаа нь бусад хэрэглээний үнэ нэмэгдэж ард иргэд хэцүүдэх нь байна. Төр засаг яаж ажиллаад байна .

  • З
    Зочин

    Хөдөө орон нутагт ч өгөхгүй байна . Өглөө 9 цагаас өгөөд бусад үед олгохгүй байна шүү дээ. Засгийн газраас илүү эрх мэдэлтэй ШТС дад арга хэмжээ авах нь зүйтэй болов уу. Петровис бүр талоноор өгнө гээд гэдийчих юмаа.

  • З
    Зочин

    Энэний цуцлах гэж юу байхав. ЗГ-ыг ШТС-ын түгээгч ч тоохгүй болтлоо ажиллаж байна шүү дээ.

  • З
    Замын Үүдээс ирлээ арайчдээ

    Зам дагуу ерөөсөө өгөхгүй байна өгч байгаа нь лимит нь болсон тул өгөхгүй тэгээд 1хошуугаар өгнө

  • З
    Зочин

    Шууд. Цуцлаад зараад нураагаад. Эзнийг нь 105 тай дугуйтай чацуулаад хэрчэад нэг шанө л гүйцээчих

  • Д
    Д. Болор

    Зөв бна!

  • Ө
    Өвөрхангай иргэн

    Ник энгийн үед ч өгдөггүй газар шдээ.... Маш хүнд сурталтай .... Ник компани тусгай зөвшөөрөлийг цуцлах ёстой шүүү

  • Т
    Том нар

    Төр төмөр нүүрээ харуулж ник мэтийн даварсан газрыг тусгай зөвшөөрөлийг цуцлах хэрэгтэй байна..

  • З
    Зочин

    Үнэхээр л тиим баигаа бол захаас нь эхлээд хаагаад өгөө

  • �
    🤔

    Ер нь бензин шатахууны яам байгуулбал яаж байна. Сайд нь бэлэн байна шүү дээ. Ккккк

  • З
    Зочин

    Орсын клонки оруул ядаж үнэ хямд

  • З
    Зочин

    Монголчууд маань бүх юмыг бузар хуйвалдаанаар шийддэг. Хэрвээ тэгдэггүй байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

  • С
    САЙД шаардлага албан ёсоор тавь

    Сайд шаардлагаа тавиад хэрэгжүүлэхгүйф бол эрхийг нь хас. Болохгүй бол ТӨР нефть импортийг гартаа авах нь зөв. БҮҮ давруул.

  • И
    Иргэн

    Хангалттай санамж өгсөн дөө. ЗАСГИЙН газрын САЙД юм бол хэрэгжүүлээч. Амаа цууртал хангалттай анхааруулсан биш бил үү?

  • З
    Зочин

    Дамдиа бензин хаана байна вэ?

  • Х
    Х

    Чадахгүй ээ нөгөөдүүл нь чи нэг өдөр суудлаасаа бууна шүү гээд л болоо аймхай алмаснууд

  • З
    Зочин

    Чадах уу

  • Ү
    үочин

    жүжиг, жүжиг😭

  • З
    Зочин

    Юм л бол нэг их худлаа эрх тусгай зөвшөөрлийг нь цуглана энэ тэр гээд л аль ноднин жил л тэгээд л байсан худлаа чадахгүй юм байж Ер нь энэ шатахуун түгээх клонкуудаа улс өөрөө аваад ажилчдыг нь цалинжуулаад үнэ бариад явсан нь дээр юм байна дөө Юу ч хийж чадахгүй яснууд худлаа цалин авч байхаар

  • З
    Зочин

    Зөв зөв Шунхлай Батчимэг билүү нэг хувцсандаа багтахгүй ард түмний хэрэгцээт шатахуун дээр зоолж таргалсан авгай нэг бна аа дүү нь гэж муйхар тэнэг баярхуу зантай Батсайхан гэгч нөхөр хэдэн тэрбумаар машин авдаг гэнээ үйлийн үр дааж давшгүй зовлонг удахгүй та нар эдэлнэ энэ биеэрээ төлөөсөө төлнө дөө

  • З
    зочин

    Салхитын Шунхлай шатахуун түгээх дээр өчигдрөөс хойш дугаарлаж бна. шатахуун ирэх, ирэхгүй нь мэдэгдэхгүй бөөн очер бна сайд аа.

  • З
    Зочин

    chadahgui baijij bitii shaa yambii shaamii min