"Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй" гэх мэдээлэл өнөөдөр /2026.08.17/ гарсан. Үүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгч болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс тус эмнэлгийг бүрэн чөлөөлж, ЦЕГ болон Тагнуулын ерөнхий газраас тусгай хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох "Тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй" гэх мэдээлэл эмнэлгийн мэдээлэл хүлээн авах шугамаар ирсэн. Эмнэлгийн гол зорилго бол ажилтан болон үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах явдал учраас бид холбогдох байгууллагуудад хандсан. Одоогоор эмнэлгийг бүрэн чөлөөлөөд байгаа ч хүнд өвчтөнүүд болон мэс засалтай холбоотой тусламж үйлчилгээ үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хууль хяналтын байгууллагаас өгөх болно" гэлээ.
Р.УУГАНБАЯР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!