Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал болж, хурлаас гарсан шийдвэр болон цаг үеийн мэдээллийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотын 144 ШТС-д 1200 тонн АИ92 автобензин, орон нутгийн 82 ШТС-д 900 орчим тонн АИ 92 автобензинийг хүргэсэн байна. Энэ нь ердийн үед Монгол Улсын нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.

Мөн ОХУ-аас Монгол Улсыг чиглэн нийт 180 вагон буюу 11000 тонн АИ92 шатахуун замд явж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй байна. Иймээс ч шуурхай штабын зүгээс шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж, ШТС-уудад үүсэж буй ачааллыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээнүүдийг 08-р сарын 15-наас эхлэн зогсоохоор боллоо.

Тодруулбал нэг машинд ₮50000 хүртэлх шатахуун олгох, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалтууд энэ бямба гарагаар тасалбар болж байна.

Мөн өнөөдөр орой гэхэд Улаанбаатар хотод 1200 тонн АИ92 автобензин ирж байгаа бөгөөд ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална
 
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөнө
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаас 31 төрөлд 303 тамирчин өрсөлдөнө
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!