УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гурван хүн Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Тэгвэл тэрбээр "Монгол улс залуусын орон. Битүү, хаалттай, тохиролцдог, наймаалцдаг байдлыг эсэрүүцэж АЗХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Зохион байгуулалттай сошиал тролл армиа над руу чиглүүлжээ. Бүгчим байна. Хаалга, цонхоо нээе. АЗХ-ны үйл ажиллагааг дотогшоо биш гадагшаа чиглүүлье. Салхи оруулъя" гэжээ.
С.Цэнгүүн: Битүү, хаалттай, тохиролцдог, наймаалцдаг байдлыг эсэрүүцэж АЗХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.