Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд орон даяар эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

COP17 олон улсын хурал зохион байгуулагдахтай холбогдуулан зарим зохицуулалтыг хийж буй. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд хэвийн эхэлнэ гэдгийг Боловсролын яамнаас мэдэгдлээ.

Тодруулбал, сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа орон даяар есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Зөвхөн хотын төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлууд цахимаар явагдана.

Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт өчигдөр өглөө зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. COP-ийн арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ.

Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Иймд орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг есдүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна.

Л.Энх-Амгалан: Хүүхдүүд сэтгэл зүрхний боловсролгүй хүмүүсийн золиос болсоор байна
Л.Энх-Амгалан: Хүүхдүүд сэтгэл зүрхний боловсролгүй хүмүүсийн золиос болсоор байна
 
ШҮҮХ: Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар боллоо
ШҮҮХ: Б.Баатарт хязгаарлалт тогтоож, мөрдөн шалгахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.