ТОДРУУЛГА: Т.Даваадалайг суллаж, хилийн хориг тавьсан нь үнэн

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж буй. Энэ хүрээнд түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос хойш цагдан хорьж эхэлсэн юм. Хамгийн сүүлд долоодугаар сарын 22-нд түүнийг цагдан хорих хугацааг шүүхээс 30 хоногоор сунгасан байдаг.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, энэ сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлан сулласан байна.

Сануулахад, цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн мэдээллээр, Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдэг. Эдгээрийг задалбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

АН-аас үнийн өсөлт, төсвийн тодотголын талаар мэдээлэл хийнэ
АН-аас үнийн өсөлт, төсвийн тодотголын талаар мэдээлэл хийнэ
 
Энэ сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!