Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг есдүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

May be an image of textБоловсролын сайд Л.Энх-Амгалан ЕБС-иудын удирдлагуудтай уулзаж, хичээлийн шинэ жил болон бусад асуудлаар ярилцаж санал солилцсон байдаг. Энэ үеэрээ тэрбээр "Цэцэрлэг, сургууль орон даяар 9 дүгээр сарын 1-ндээ эхэлнэ. Зөвхөн хотын төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлууд цахимаар явагдана.

Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт өчигдөр өглөө зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. COP-ийн арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-ндээ хичээл эхэлнэ.

Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл 9 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Иймд орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг 9 дүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна" гэв.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
 
ШҮҮХ: Дүнжингаравын уулзвар дахь дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
ШҮҮХ: Дүнжингаравын уулзвар дахь дэлбэрэлтийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.