ИНТЕРМЕД: Тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд хяналт, шалгалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгээс мэдэгдэл гаргаж "Интермед эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар шалгалтын явц үргэлжилж байгаа бөгөөд бид үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн, ажилтныхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар удирдамжийн дагуу ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр үзлэг, шинжилгээний цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллах ба манай харилцагчийн үйлчилгээний ажилтнууд та бүхэнтэй холбогдон цагийг шилжүүлэх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах болно" гэлээ.

Харин цагдаагийн байгууллагаас "Одоогоор албаны мэдээлэл алга. Тодруулж мэдээлэл өгнө" гэсэн юм.

Ц.Элбэгдорж: Намайг 7 жил хангалттай шалгаад, хууль зөрчсөн зүйл байхгүй гээд хэргийг хаасан
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил хангалттай шалгаад, хууль зөрчсөн зүйл байхгүй гээд хэргийг хаасан
 
COP17-ын хүрээнд энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулна
COP17-ын хүрээнд энэ сарын 20-22-ны өдрүүдэд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!