Энэ сарын 15-наас эхлэх тэгш, сондгой хязгаарлалтад цахилгаан тээврийн хэрэгсэл хамрагдахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Тэгвэл нийслэлд хэрэгжих эл дугаарын хязгаарлалтад ногоон улсын дугаартай буюу цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй тээврийн хэрэгсэл хязгаарлалтад хамрагдахгүй. Иймд ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтаас үл хамааран замын хөдөлгөөнд хэвийн оролцоно гэдгийг албаныхан мэдээллээ.

Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор явуулж байна
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор явуулж байна
 
Түр оршин суугчийн харъяалалтай иргэд нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь шатны бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой
Түр оршин суугчийн харъяалалтай иргэд нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь шатны бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!