Чингэлтэй дүүргийн 61-р сургууль сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн дүүргийн 3 дахь сургууль боллоо. Энэ талаар ЧД-ийн Засаг дарга Н.Мандуул "Төвлөрсөн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй учраас манай гэр хорооллын бүсийн сургуулиуд өвлийн улиралд гэхэд цахилгааны зардалд сар бүр 13–15 сая төгрөг зарцуулдаг.
Харин одоо 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн батарейтай систем суурилуулснаар хэрэглээнийхээ тодорхой хэсгийг өөрсдөө үйлдвэрлэхээр боллоо.
Эхний тооцоогоор жилд 17–18 сая төгрөгийн цахилгааны зардал хэмнэж, 65 тонн CO₂ ялгарлыг бууруулна гэж харж байна.
Энэ зөвхөн нэг сургуулийн хүрээний ажил биш. Үр дүнгээ хэмжээд, дэд бүтцэд бүрэн холбогдоогүй бусад сургууль, цэцэрлэгүүддээ үе шаттай нэвтрүүлэх жишиг шийдэл болж байгаа.
61-р сургуулийг нарны эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажилласан Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сангийн дэмжлэгтэйгээр “Энх Орчлон Хөгжил” ТББ, Women Leadership хөтөлбөрийн оролцогчод болон Prime Solar компанийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!