Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй компанийн үйл ажиллагааг Г.Солонго тэргүүтэй иргэд эсэргүүцэж, компанийн ажилчидтай зүй бусаар харилцаж буй лайв бичлэг цацагдаад буй. Эл асуудалд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Энэ хэтэрч байна. Хууль сахиулах байгууллагуудыг ажлаа хийхийг шаардана! Монгол улс хуультай орон. Хууль ёсоор хөрөнгө оруулалт хийж манай улсын хууль, дүрмийг мөрдөж байгаа хэн бүхнийг бид ажлаа чөлөөтэй хийх боломжоор хангах ёстой.
Дотооддоо шатахуунтай болж хүнээс царайчлахгүй болоход дотоодын газрын тос хамгийн чухал зүйл нь юм. Түүнийг хайх, олборлох, боловсруулах гэдэг бол маш их хөрөнгө мөнгө, хүчин зүтгэл шаардсан ажил. Хэн хүссэн бүхэн чаддаг, дийлдэг зүйл огт биш. Яагаад бид нар шатахууны хүндрэл болох бүрд хүнээс гуйж аргацаагаад, дотоодоос үл шалтгаалах шалтгаанаар үүссэн хомсдол, үнийн өсөлтөд өмнө нь салбар хариуцаж байхдаа сав агуулахын хүчин чадлаа нэмэх, дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх зэрэг урт хугацааны сөрөн тэсвэрлэх чадвараа сайжруулах бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй "суугаад өнгөрсөн" өмнөх дүрүүдийнхээ лайг үүрч яваа салбар хариуцсан нөхрийг харааж дайрч таашаал аваад, байдал түр дээрдэхэд нь ахиад мартаад явах ёстой юм бэ.
"Шатахуун олж ир" гэж намайг загнахын хажуугаар газрын тос, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг төр, хувь, иргэн гэлтгүй бүгд өмөөрдөг баймаар байна. Хамтдаа хичээхгүй л бол бид энэ харанхуй тойргоос гарахгүй шүү дээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!