
COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал өнөөдөр буюу энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хязгаарлалт үйлчлэх юм.
Өнөөдөр буюу Ням гарагт сүүлийн орон нь тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож буй бол маргааш сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.
