ШТС-ууд АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөг нэмэгдүүлсэн тухай иргэд олон нийтийн сүлжээнд бичиж эхэлсэн. Энэ талаар АҮЭБЯ-наас тодруулахад "ОХУ энэ сарын 1-нээс эхлэн нэг тонн АИ-92 шатахууны үнийг 851 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас ААН-үүдийн хувьд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн. Одоогоор үнийн зөвлөл хуралдах тов гараагүй байна. Мөн дугаарын хязгаарлалттай болон 50000 төгрөгийн хязгаарлалттай олгох зохицуулалт энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд ням гарагаас хэвийн байдалд шилжинэ" гэлээ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд ААН-үүд нэмэгдсэн үнээр авсан шатахуунаа өртгөөс нь бага үнээр борлуулж байжээ.