COP17-ын үеэр хоёр чиглэлд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үйлчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тэгвэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор дараах хоёр чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилнэ. Үүнд:

-БЭ:8 чиглэл 120 мянгат — Дүнжингарав худалдааны төв — Нарантуул худалдааны төв

Энэхүү богино эргэлтийн чиглэл нь 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав худалдааны төв, Нарантуул зах, Баянмонгол хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг холбож үйлчилнэ.

-Нийт зай: 9.7 км

-Зогсоолын тоо: 14

-Ойролцоо хугацаа: 38 минут

Чиглэлийн төрөл: Тойрог чиглэл

Зогсоолын дараалал: 120 мянгат → Хурд хороолол → Жанен таун → Үндэсний цэцэрлэгт хүрээлэн → Дүнжингарав худалдааны төв → Их Монгол хороолол → Эрдэнэдрийлинг → Нарантуул зах → Нарантуул захын зогсоол → Их Монгол хороолол → Сүмбэр орд → Баянмонгол хороолол → Жаргалан хотхон → Төв цэнгэлдэх хүрээлэн

БЭ:9 чиглэл Офицеруудын ордон — Нарантуул зах — Дүнжингарав худалдааны төв

Энэхүү богино эргэлтийн чиглэл нь Офицеруудын ордон, Номин худалдааны төв, Ахмадын хороолол, Нарантуул зах, Их Монгол хороолол, Дүнжингарав худалдааны төв орчмыг холбож үйлчилнэ.

Нийт зай: 9.3 км

Зогсоолын тоо: 17

Ойролцоо хугацаа: 40 минут

Чиглэлийн төрөл: Тойрог чиглэл

Зогсоолын дараалал: Дүнжингарав худалдааны төв → Их Монгол хороолол → Эрдэнэдрийлинг → Нарантуул зах → Ахмадын хороолол → Баянзүрх дүүргийн 13-р хороо → Номин худалдааны төв → Ихс апартмент → Офицеруудын ордон → Офицеруудын ордон → Эм Ай Ю дээд сургууль → Номин худалдааны төв → Баянзүрх дүүргийн 13-р хороо → Ахмадын хороолол → Нарантуул зах → Нарантуул захын зогсоол → Их Монгол хороолол

Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
 
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!