Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэдээс зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.
Уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөнө үү.
Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг эргэн мэдээлэх болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!