ШТС-ууд АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөг нэмэгдүүлсэн тухай иргэд олон нийтийн сүлжээнд бичиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АҮЭБ-ийн яамны ТНБД Б.Дашпүрэв "Зарим ААН алдагдалтай зарж байна гэдэг шалтгаанаар шатахууны үнээ нэмж байгаа. Үнийн зөвлөл албан ёсоор хуралдаагүй" гэлээ.