ТЕГ: “Интермед“ эмнэлгээс тэсэрч, дэлбэрэх бодис илрээгүй. Гадаадын иргэнтэй холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Өнөө өглөө "Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж, улмаар цагдаа, тагнуулын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар бид шууд дамжуулан хүргэсэн.

Тэгвэл дээрх мэдээллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас тодруулахад "Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан шуурхай штаб өнөөдөр тус эмнэлэгт үзлэг, шалгалт явуулсан байна. Шалгалтын хүрээнд эмнэлгийн бүх давхар, хонгил болон бусад хэсэгт бүрэн үзлэг хийхэд тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгсэл болон бусад сэжигтэй, аюултай зүйл илрээгүй бөгөөд “гадаадын иргэнтэй холбоотой байж болзошгүй” гэх мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буйтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж буй. Иймд иргэдийг баталгаагүй мэдээлэлд автахгүй байх, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах, мөн нийгмийн сэтгэл зүйд айдас, түгшүүр үүсгэж болзошгүй худал мэдээллийг цахим орчинд тараахгүй байхыг дээр дурдсан байгууллагуудаас анхаарууллаа. Террорист үйлдэлтэй холбоотой мэдээллийг зориуд худал мэдээлэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг аж.

Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан, бороотой
Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан, бороотой
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!