Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж оо, наад Стэнфордоо хаяад хүрээд ир. Дахин тэмцэх цаг болчихоод байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнгөрөгч долоодугаар сард монголд ирсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-д очиж мэдүүлэг өгсөн билээ. Түүний хувьд "Намайг 7 жил хангалттай шалгаад, хууль зөрчсөн зүйл байхгүй гээд хэргийг хаасан" гэдэг байр суурийг илэрхийлээд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ашгүй дээ. Ц.Элбэгдорж оо, наад Стэнфорд мордоо хаяад ир.

Эх орон чинь, нэг бол эргэж Москвагийн колони болох, үгүй бол ястан үндэстнээрээ, халх ойрдоороо, хөрөнгөтэй хөрөнгөгүйгээрээ, боловсролтой боловсролгүйгээрээ хоорондоо үзэлцэн, хагаран бутарч тарахдаа тулах ийм ацан шалаанд шахуулчихаад байна.

Эрх чөлөө, эх орноо аврахаар дахин тэмцэх цаг болчихоод байна. Их Хядлага, Их Хураалт, Их шатаалт явуулан монголчуудыг тамалсан, новшийн бузартай хомосоветик-зөвлөлт хүмүүсийн сүнс, Монголыг дахин гамшигт унаган зовоохоор сэрцгээчихээд байна.

Адгийн урвагч новшнуудын хандыг нь хага даръя. Бузартай зөвлөлт хүмүүс- коммунистуудыг дахин Монголд сэрэхгүй болтол нь даръя.

Чи бүр хүрээд ир. Монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалан тэмцье" гэв.

ИНТЕРМЕД: Эмнэлгийг бүрэн чөлөөлсөн ч хүнд өвчтөнүүд болон мэс засалтай холбоотой тусламж үйлчилгээ үргэлжилж байна
ИНТЕРМЕД: Эмнэлгийг бүрэн чөлөөлсөн ч хүнд өвчтөнүүд болон мэс засалтай холбоотой тусламж үйлчилгээ үргэлжилж байна
 
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!