“Тракторыг миний хүү биш, би барьж явсан” гэж мэдүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А охин сураггүй болоод 14 хоносон. Харамсалтай нь охины хөрш айлын гэх эрэгтэй охины амийг хохироосон болохоо хүлээн зөвшөөрч, цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тодруулбал, сэжигтнүүд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Охин бидэнтэй ногооны талбай руу явсан. Трактораас холбоотой газар хагалдаг гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг нь мэдэлгүй трактораар дайрсан. Тэр үед сандарсандаа охиныг шатааж, ногооны талбайдаа булсан” гэж мэдүүлээд, цогцсыг нуусан газраа цагдаад зааж өгчээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр, хөрш айлын аав нь гэх сэжигтэн “Тракторыг миний хүү биш би жолоодож явсан” гэж мэдүүлсэн байна.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд орон даяар эхэлнэ
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд орон даяар эхэлнэ
 
Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!