Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл И Монголиа системээр эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр /20256.08.17/ эхэллээ. Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлт наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас наймдугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” цахим системээр зохион байгуулагдаж байна.

Цахим бүртгэлтэй холбоотойгоор эцэг, эх асран хамгаалагчид дараах шаардлагыг биелүүлсэн байна. Үүнд:

-Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг баталгаажуулсан байх

-Түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн комисст хандах

Элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим систем, Боловсролын ерөнхий газрын 70140069 утсаар авах боломжтой.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч 1 дүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдана.

О.ХЭРЛЭН

ФОТО: Монгол Улсын далбаа НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талбайд мандлаа
ФОТО: Монгол Улсын далбаа НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талбайд мандлаа
 
Шөнийн марафонд 9 мянган хүн оролцож байна
Шөнийн марафонд 9 мянган хүн оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.