Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу Г.Солонго, Г.Адилбиш нарын тэмцэгч гэх иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.

Эл асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Г.Солонго, Г.Адилбиш өчигдөр 48 цагийн хугацаатай саатуулан, үргэлжлүүлэн шалгаж байна.

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
 
Шөнийн марафонд 9 мянган хүн оролцож байна
Шөнийн марафонд 9 мянган хүн оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.