Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмэгдүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792.000 төгрөгөөс нэг сая төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 208.000 төгрөгөөр, өмнөх хэмжээнээс 26.3 хувиар нэмэгдэж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон шинэчилсэнтэй уялдан 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг ХХДХ-ээр тооцно.

Өөрөөр хэлбэл, ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу нэг сая төгрөгт ногдох 100.000 төгрөгийн татварыг хөнгөлнө. Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран нийт ажилтан, албан хаагч сард 100,000 төгрөг хүртэл, жилд 1,200,000 төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

“Эрдэнэс Оюу толгой“ ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүгийн “Нэр бүхий компанид 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүллээ
“Эрдэнэс Оюу толгой“ ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүгийн “Нэр бүхий компанид 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон“ гэх хэргийг прокурорт шилжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 22 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 22 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.