Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу эсэргүүцэгч иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн билээ. Тэгвэл эл асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Даварсаар даварсаар давгын орон дээр гарчээ. Ийм хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна. Төр зөвшөөрөл өгсөн бол төмөр нүүрээ харуулж, хөрөнгө оруулагчдаа хамгаал" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!