АН: УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, 2.1 их наядаар тасарсан төсвийн тодотголыг хийхийг шаардаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Ардчилсан намаас ээлжит "4/11" мэдээллийн цагаараа төсвийн тодотгол болон үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, наймдугаар сардаа багтан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж 2026 оны төсвийн тодотголыг хийхийг шаардлаа.

Учир нь энэ оны төсвийн алдагдал 2.1 их наядад хүрсэн талаар өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн. Улмаар Засгийн газар, төрийн байгууллагууд бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжихээр болсон юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан байр сууриа илэрхийлэхдээ Махны үнэ өндөр болсныг Ерөнхий сайд мэдээд, зарим нэг дарга нартаа гомдоод байсан. Харин монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо өнгөрсөн хугацааны эрх баригчдын алдаатай бодлогод гомдож байгаа шүү

Шатахууны хомсдол дараагийн инфляцын өсөлтийн давалгааг авчирч болзошгүй байна. Эндээс иргэдээ хамгаалах бодлого байна уу. УИХ яаралтай ээлжит бусаар хуралдаж төсвийн тодотголоо хэлэлцэж батлах хэрэгтэй" гэлээ.

Энэ сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
 
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийн арга зүйн сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийн арга зүйн сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!