Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан өчигдөр болжээ. Энэ удаагийн хуралдаанаар;

Төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны саналаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2031 он)-ний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэж байна. Ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо. Сануулахад, ГБХНХ-ын сайд Т.Аубакир өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж 950 мянган төгрөгт хүргэх тооцоо хийгдэж буй талаар ярьж байсан юм.

Б.Жаргалан: “КОП-17”-гоор далимдуулж та бидний явж, суух эрхэнд халдаж буй нь ЗГ шатахууны хомсдол үүсгэсэн алдаагаа нуух арга гэж ойлгох уу
Б.Жаргалан: “КОП-17”-гоор далимдуулж та бидний явж, суух эрхэнд халдаж буй нь ЗГ шатахууны хомсдол үүсгэсэн алдаагаа нуух арга гэж ойлгох уу
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!