Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалан: “КОП-17”-гоор далимдуулж та бидний явж, суух эрхэнд халдаж буй нь ЗГ шатахууны хомсдол үүсгэсэн алдаагаа нуух арга гэж ойлгох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Шатахууны тэгш, сондгой дугаарын хязгаарлалт дуусаж, COP17 бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс эхэлж байна. Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Бензинд тэгш, сондгойгоор оочерлуулж байсан бол өнөөдрөөс эхлээд бүтэн нэг сарын хугацаанд тэгш, сондгойгоор зорчуулах нь ээ. Улаанбаатар хотыг тэр чигт нь хөл хорьчихож байгаа учраас бензины тэгш, сондгойгоо болиулж байгаа юм байна.

"КОП-17"-гоор далимдуулаад та бидний явж, суух эрх, ажиллаж, хөдөлмөрлөх эрх, тэр битгий хэл хүүхэд залуусын сурч, боловсрох эрхэнд хүртэл эрээ цээргүй халдаж байгаа нь Засгийн газар шатахууны хомсдол үүсгэсэн алдаа дутагдлаа нууж, мартагнуулах арга хэлбэр гэж ойлгох уу.

Улсын Их Хурал ээлжит бусаар хуралдаж, бодлогын асуудлуудаа ярих ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ