ХҮН нам “2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр”-ээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ үеэр, УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, "Бид энэ сонгуулиар эрх барьж байсан АН, МАН-ыг давж, засгийн эрх барих түвшинд ажиллана. ХҮН намаас инженер, мэргэжилтэн, доктор профессор тэргүүтэй 200 гаруй иргэд нэр дэвшье гэж байна" гэлээ.