Хүний эрхийн Үндэсний комиссын 23 дахь илтгэлийн хэсэг.
-Монгол Улсад зам тээврийн осол, хэрэг сүүлийн таван жилийн байдлаар нийт 118908 бүртгэгдсэний 100980 буюу 84.9 хувь нийслэлд, 17928 буюу 17.7 хувь нь орон нутагт байна. Зам тээврийн осол, хэргийн улмаас нийт нас барсан хүний 74.2 хувь нь орон нутагт, 25.8 хувь нь нийслэлд, нийт гэмтсэн хүний 60.5 хувь нь нийслэлд, 39.5 хувь нь орон нутаг байна.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 97.4 хувийг жолоочийн буруутай үйлдлээс, 292 буюу 0.2 хувийг замын нөхцөлөөс, 2855 буюу 2.3 хувийг явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол эзэлж байна. Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 0.2 хувийг замын нөхцөлөөс шалтгаалж байгаа нь замын нөхцөлийг судлах мэргэжлийн хүний нөөц дутмаг, энэ чиглэлийн судалгаа хийгдэхгүй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын автозам стандартын шаардлага хангаж байгаа талаар албан ёсны статистик мэдээлэл тодорхойгүй байна.
Замын зорчих хэсэгт заасан тэмдгийн дагуу буцаж эргэхэд багтахгүй байх, гэрлэн дохио ажиллахгүй байх, замын орчны гэрэлтүүлэг муу, эвдрэл гэмтэл зэргээс шалтгаалж зам тээврийн осол гарсан үед ихэнх тохиолдолд жолоочийн буруутай үйл ажиллагаа гэж шийдвэрлэж байна.
Мөн сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарц, тэмдэг тэмдэглэгээ, анхааруулга бүхий самбар зэрэг урьдчилан сэргийлэх хэрэгслийн хүртээмжийн хувьд 84.3 хувь нь хангалтгүй байгаа нь ажиглалтаар илэрчээ.
Тиймээс авто замын салбарт “Замын хөдөлгөөн зохион байгуулалтын инженер” чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх. Замын ажил гүйцэтгэгч байгууллагуудад замын хөдөлгөөн зохион байгуулалтын инженер, авто замын зураг зохиогч зэрэг мэргэжлийн мэргэшсэн хүний нөөцийн хомсдолтой байгаагаас шалтгаалан замын хөдөлгөөн зохион байгуулалтын зураг шаардлага хангахгүй, баригдсан замыг байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажиллахад замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгслийг буруу байрлуулж байгаа явдлыг таслан зогсоож, үнэлгээ хийх журмыг боловсронгуй болгох нь зүйтэй.