Баянзүрх, Хан-Уул дүүргийн хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо хамгийн өндөр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

2025 оны нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 164 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 41,

  • Хан-Уул дүүрэгт 39,
  • Баянгол дүүрэгт 32,
  • Сүхбаатар дүүрэгт 20,
  • Чингэлтэй дүүрэгт 18,
  • Сонгинохайрхан дүүрэгт 14 хүүхэд осолд өртжээ.

Дээрх 164 хүүхдийн 131 нь явганаар, 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 1 нь чаргаар гулгаж байхдаа, 15 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан "замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх." гэсэн иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэх;

Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах;

Эцэг, эхчүүд хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болно
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болно
 
Э.Бат-Үүл: Ц.Туваан, Лу.Гантөмөр хоёр эх орноосоо урвасан. Үндэстнийхээ нүдэн дээр урваж байгаа ийм новшнуудыг өмнө нь үзээгүй
Э.Бат-Үүл: Ц.Туваан, Лу.Гантөмөр хоёр эх орноосоо урвасан. Үндэстнийхээ нүдэн дээр урваж байгаа ийм новшнуудыг өмнө нь үзээгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!