Хүүхэд хохирсон зам тээврийн ослын дийлэх нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

2025 оны 1 дүгээр улирлын байдлаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 48 хүүхдэд хөнгөн, 30 хүүхдэд хүндэвтэр, 5 хүүхдэд хүнд хохирол учирч, 1 хүүхдийн амь нас хохирсон байна. Үүнээс 10 хүртэлх насны 17 хүүхэд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хохирчээ.

Зам тээврийн 147 ослын 64.6 хувь нь замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй, аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан байна.

Насанд хүрээгүй хүн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн өмнүүр гэнэт явах, гүйх, харгалзах хүнгүйгээр ганцаар замын хөдөлгөөнд оролцох явдал гардагт анхаарч замын хөдөлгөөнд болгоомжтой, сонор сэрэмжтэй, хариуцлагатай оролцох;

Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам хөндлөн гарч байгаа тохиолдолд болзошгүй эрсдэл гарахаас сэргийлж тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж байх, явган зорчигчид хүндэтгэлтэй хандан түүнийг өнгөрүүлж хөдөлгөөнөө үргэлжлүүлж байх;

Хашаа, орон сууцны хороолол дотор, түүнчлэн хүүхэд байж болзошгүй тоглоомын болон бусад газруудын орчимд хөдөлгөөнд оролцох үедээ, мөн хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг сайтар шалгах, хурд хэтрүүлэхгүй байх;

Өөрийн жолоодон яваа тээврийн хэрэгсэлд зорчиж буй насанд хүрээгүй хүний аюулгүй байдлыг сайтар хангаж, зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшээрэй.

М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна
М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна
 
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!