Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш нийслэлд 3 хэм дулаан. Цасан шуурга шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 40 секунд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-14 шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 13-ны 20 цагаас 04-р сарын 14-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-15 метр, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-28 метр хүрч, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, нойтон, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -3...-5 градус, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

ОБЕГ: Өмнөговь аймагт салхи 28-34 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна
ОБЕГ: Өмнөговь аймагт салхи 28-34 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.