Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ” ажлын удирдамжийн дагуу "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж" УТҮГ өнөөдөр /2024.04.13/ “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдлээ.
Цэвэрлэгээний үеэр Барилгачдын талбайн 5000 ам.метр талбайн гол хөшөө болон доороо зогсоол бүхий газрыг хөөсөөр угааж, ногоон байгууламжийн шар өнжмөл өвсийг цэвэрлэж, фасад, довжоо, шатны шороог буулгалаа. Мөн тус талбайн өмнө байрлах таксины зогсоолын шилэн саравч, зарын самбаруудыг хөөсөөр угааж, тоос тортгийг нь буулгав.
Мөн Талбай хойно байрлах Засгийн газрын XII байр, баруун талын Хаан банк, Туул ресторан, дунд байрлах Доргио баар, Грийл түргэн хоолны газар зэрэг аж ахуйн нэгжүүдийн үүдэнд хөглөрсөн хог болон барилгуудын өнцөг булан, тохойн хур хогийг шуудайлж, урд ба хойд талын авто зогсоол, явган хүний зам болон авто замын хог шороог цэвэрлэлээ.