Сэлэнгэ аймгийн цагдаагийн дөрвөн албан хаагч бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гараад буй. Харин энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан" гэсэн байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.