Үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцлийг тодорхойлж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар уншиж танилцууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ.

Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Дам.Цогтбаатар, Д.Ганбат нар асууж, үг хэлэхдээ, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох болон хүүхэд хамгаалалд эцэг, эхийн оролцоо, хараа хяналт чухал гэдгийг онцолж байлаа.

Ийн хэлэлцээд, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов.

Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нарын зочин уран бүтээлчид үзэгчдийн анхаарлыг татаж байна
Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нарын зочин уран бүтээлчид үзэгчдийн анхаарлыг татаж байна
 
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас, 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас, 5 хэм дулаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!