Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аубакир: Тэтгэврийн насанд хүрээгүй ЗАВСРЫН хүмүүсийг яах вэ, Өөрсдөө учраа ол гээд хаях юм уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Тэтгэврийн насанд хүрээгүй ЗАВСРЫН хүмүүс байгаа юм. Тэтгвэрт гарах гэхээр "Чи залуу байна, болоогүй" гэдэг. Ажилд оръё гэхээр "Та хөгшин байна" гээд буцаадаг.

Яг энэ хүмүүсийн гарт ямар нэг орлого байхгүй. "Энэ улс биднийг яах юм бэ" гэсэн иргэн олон байна. Би энэ байнгын хорооны гишүүн биш ч гэсэн нийгмийн асуудал учраас НББХ хариулах юм уу, яах юм. Маш олон иргэн утсаар ч хэллээ. Уулзахад ч хэлсэн. Эдгээр хүмүүсийг өөрсдөө учраа ол гээд хаях юм уу. Яасан айхтар инээж байна аа, та нар" хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин "Т.Аубакир гишүүн маш чухал гурван асуудлыг ярьж байгаа ч танай байнгын хороо хэлэлцэх асуудалтайгаа хамаагүй зүйлийг ИРГЭДИЙН ХҮСЭЛТ гээд ярьдгийг мэдэхгүй юм. Дэгийн дагуу таны асуултад одоогоор хариулах боломжгүй байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Наадмын найруулагчид Б.Анар, Ц.Батнайрамдал нарын нэр яригдаж байна
Наадмын найруулагчид Б.Анар, Ц.Батнайрамдал нарын нэр яригдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц