Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 158, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 120, сураггүй алга болсон хүн 40, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Зарим онцлог хэргээс дурьдвал,
Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн “О”-ийн нэр бүхий харилцах банкны дугаар тоот дансыг нэр бүхий аппликейшнтэй холбож хууль бусаар нэвтрэн, шинээр данс үүсгэн өөрчилж, бусдын данснаас 14 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нэр бүхий арилжааны банкны ажилтан “А”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.