Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг Монголдоо хийх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал" эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ ХСҮТ-д өнөөдөр /2024-03-01/ боллоо.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Монголын эрүүл мэндийн салбарт, тэр тусмаа Хавдар судлалын эмчилгээний чиглэлийг шинэ түвшинд авчирч буй эдгээр шинэ технологи нь бид өмнө нь хийж чаддаггүй байсан, үүний улмаас олон монгол хүн гадаад улс орныг зорихоос аргагүй байсан тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг Монголдоо хийх боломжтой боллоо” хэмээн онцолсон юм.

Тэрбээр "Манай улсад эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалтын 15-р заалт болох “Тархи нугасны хавдрууд, толгой хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээ”, мэдрэлийн мэс заслын 1 дүгээр заалт болох “Тархи, нугасны гүний түвэгтэй байрлалтай, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар, эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ” гэсэн хоёр заалтыг хасаж, эмчилгээний арга нь Монгол Улсад нэвтэрч, иргэд энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдэж буйд төслийг хэрэгжүүлэгч талууд, эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.

С.Чинзориг: 318 резидент эмчийг зудтай аймаг, сумдад  ажиллуулна
С.Чинзориг: 318 резидент эмчийг зудтай аймаг, сумдад ажиллуулна
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.