"Утаагүй шийдлүүд" хэлэлцүүлгийг Хотын Шинэчлэлийн Хөдөлгөөн болон Хашаандаа сайхан амьдаръя ТББ хамтран өчигдөр буюу 2024.01.24-ны өдөр зохион байгуулсан байна. Монгол Улс сүүлийн 16 жилийн турш Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаатай тэмцэж улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламж нийлсэн 1,388,200,000,000 төгрөг зарцуулжээ. Зөвхөн сүүлийн 5 жилд 2,5 тэрбум төгрөгөөр утааг арилгах биш, ХОРТ УТААГ үйлдвэрлэжээ.
Уг хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаачид, инженерүүдийн шинжлэх ухаанд суурилсан #УтаагүйШийдэлтэй хувийн хэвшил нийлсэн 15 илтгэгч оролцож мэдээлэл солилцсон бөгөөд оролцогчид дуу нэгтэйгээр нэг зүйлд САНАЛ НИЙЛСЭН нь өнгөрсөн 16 жилийн турш Монголын төр нэг ч шинжлэх ухаанд суурилсан, утааг бууруулах БОДЛОГО хэрэгжүүлээгүй гэх асуудал байв.
Иймээс шинжлэх ухаанд суурилсан УТААГҮЙ ШИЙДЛИЙГ хамтдаа хийж, хувийн өмчийг хамгаалдаг, дэмждэг тогтолцоо руу шилжиж, хүн бүр хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх аж.