Гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч дэлбэрэлтэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, ослын улмаас 11 том хүн, 3 хүүхэд түлэгдэж, 30 автомашин шатсан байдаг. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Онцгой байдалд 9-өөс дээш барилгад гарсан галыг унтраах машин байхгүй. Улаанбаатарт 10 ба түүнээс дээш давхартай 198 барилга бүртгэгдсэн" гэсэн юм.
“Онцгой байдалд 9-өөс дээш барилгад гарсан галыг унтраах машин байхгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.