Галд өртсөн 60 айлын орон сууцын айл өрхүүдийг шаардлага хангасан түрээсийн орон сууцад түр байршуулахаар болсон. Ингэхдээ төр түрээсийг нь төлөх юм. Учир нь буруутай этгээдүүдийг тогтооход цаг хугацаа их орох учир УОК-оос ийнхүү шийдвэрлэжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хууль хяналтын байгууллага буруутай этгээдийг олж тогтоон, хохирлын хэмжээг гаргана
Тэр болтол эдгээр айл өрхийн асуудлыг улсын нөөц хөрөнгөөс шийдвэрлэнэ" гэсэн юм.
Сануулахад, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан. Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархаж, 30 машин өртөөд байгаа юм.