Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн барилгыг аймгийн төсвийн 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа. Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетонон карказ, төмөр металл пассадтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтой сүүлийн үеийн стандартад нийцсэн гэдгээрээ онцлог юм.

Ингэснээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг шуурхай, аюулгүй, үр дүнтэй зохион байгуулах нөхцөл бүрдэж, алба хаагчдын ажиллах орчин стандартын шаардлагад нийцэн сайжирч байна. Түүнчлэн иргэдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын мэдлэг олгох сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь хөрш зэргэлдээ Баян-Овоо, Манлай сумдын 50 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.

ЕРӨНХИЙ САЙД: Б.Чойжилсүрэн сайд Х.Нямбаатар даргатайгаа хамтарч 5-р ЦС-ын ажлаа яаралтай эхлүүл. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно
ЕРӨНХИЙ САЙД: Б.Чойжилсүрэн сайд Х.Нямбаатар даргатайгаа хамтарч 5-р ЦС-ын ажлаа яаралтай эхлүүл. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно
 
ТАЙЛАНД: “Нипах“ вирусын улмаас эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, үзлэг, тандалт хийхээр болов
ТАЙЛАНД: “Нипах“ вирусын улмаас эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, үзлэг, тандалт хийхээр болов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!