Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сүүлийн 24 цагийн тоон мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 382 хүн үйлчлүүлсэн бол 84 мэс засал хийгдэж, 525 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн эрчимт эмчилгээний тасагт 13 хүн эмчлүүлж байгаа гэдгийг мэдээллээ.
Иймд иргэд:
-Бага насны хүүхэд түлэгдэж болзошгүй тул хоол цай хийхдээ анхааралтай байх, ганцааранг нь үлдээхгүй байх хэрэгтэй.
-Түлэгдэж болзошгүй гэдгийг хүүхэддээ хэлж ойлгуулах, анхны тусламжийн тухай мэдлэгтэй болгох мөн ганцааранг нь усанд оруулах ч эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааруулж байна.
-Сурагчдын амралт эхэлсэн үед бага насны хүүхдүүд ахуйн хүрээний осол гэмтэлд өртөх нь нэмэгддэг тул болзошгүй эрсдлээс хамгаалцгаая.