Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны 2 автомашин шатаж, нэг хүн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн "Гашуун сухайт чиглэлийн 2 дахь километр" гэдэг газарт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 00:56 цагт ОБГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын 2 зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан бөгөөд уг гал түймэрт “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээг дотор 1 хүн /жолооч нь байж болзошгүй/ өртөж нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.