Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нуржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Увс аймгийн Ховд сум болон Архангай аймгийн Хайрхан суманд хүчтэй салхи гарсны улмаар 5 ханатай гэр нуржээ. Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Олон нуурын дунд хөх-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 06.21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Д-ийн 6 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Архангай аймаг, Хайрхан сум Могой багийн “Тогоон хадны-Өвөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ 06.22-ны өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд 12-15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Р-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 14:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Британийн парламент дахь бүлгийн дарга, гишүүд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Батбаатар нартай уулзалт хийлээ
Британийн парламент дахь бүлгийн дарга, гишүүд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Батбаатар нартай уулзалт хийлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.