ОБЕГ: Туулах чадвар сайтай автомашин олголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Засгийн газрын нөөц сангаас холбогдох зардлыг гаргуулах асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

Ийнхүү Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Чулуунхороот сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олгосныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг хүлээлгэн өглөө.

Ингэснээр тухайн орон нутгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж байна.

АТГ: 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв
АТГ: 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!